Бидний тухай

Монголын Хөгжлийн Төв ТББ нь анх 1993 онд нийгмийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах зорилго бүхий “хувь хүний санаачилга” хэмээх статустайгаар Боловсролын Яамны зөвшөөрлөөр үүсгэн байгуулагдаж байв. Улмаар Техникийн Их Сургуулийн дэргэдэх Судалгааны төв нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байгаад 1998 онд Монголын Хөгжлийн Төв ТББ хэмээх нэрээр тухайн үеийн Хуульзүйн Яаманд бүртгүүлэн албан ёсоор хуулийн этгээд болон ажиллаж эхэлсэн. Тус байгууллага нь нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжил дэвшлийг хангах тогтвортой үйл явцын талаар системтэйгээр суралцаж, энэхүү үйл явцад үр өгөөжтэйгөөр үйлчлэн зүтгэхэд нь хувь хүн, нийгэмлэг/хамт олон, байгууллагын чадавхыг боловсрол, сургалтын үйл ажиллагаагаараа дамжуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг баримтлан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.