ил бүр хичээлийн жилийн эхэнд эцэг эхчүүдэд зориулсан “Хүүхдээ хүмүүнжүүлэн төлөвшүүлэхүй” сургалтыг зохион байгуулах сургагч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Цэцэрлэгийн багш нар энэ сургалтад оролцсоноор ангийнхаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийг тус сургалтад урин оролцуулж хамтдаа үр хүүхдийнхээ хүмүүжих гэр бүлийн орчин, хүүхэдтэйгээ ажиллах арга барилдаа дүн шинжилгээ хийж энэ цаг үеийн хүүхдүүдтэй ажиллах шинэлэг арга барилд суралцаж, хүүхдийн чадвар чадавхыг талаарх хандлага сэтгэлгээндээ өөрчлөлт оруулахыг хичээдэг. 2024 оны 11-р сард сургалтад хамрагдсан багш нар эцэг эхчүүдийн сургалтаа хамтран зохион байгуулсаар байна.
Author Archives: admin
МХТ-ийн Youtube суваг: https://www.youtube.com/@mdcmongolia
Хүүхдийн ёс суртахууны чадавх хөгжүүлэхэд чиглэсэн “Эрдэнэсийн уурхай” зан чанарын хөтөлбөрийн хичээлийн үлгэр түүх, дуу шүлэг хөтөлбөр хэрэгжүүлж буй багш нар, эцэг эхчүүдийн хэрэгцээнд зориулан энэхүү сувагт оруулсан тул үйл ажиллагаа явуулах, үр хүүхдүүдтэйгээ ажиллахдаа ашиглах боломжтой боллоо. Түүнчлэн хүүхдийнхээ оюун санаанлаг зан чанаруудыг хөгжүүлж, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслан дэмжихийг хүсэж буй хэн бүхэнд нээлттэй.
